МАН: Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэхийг шийднэ
2019 оны 9 сарын 9

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж, өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөө эгүүлэн татаж байгаагаа мэдэгдсэн билээ.

Харин ирэх сарын 30, 31-нд болох Ард нийтийн санал асуулгад Монгол улсад Ерөнхийлөгч, Парламентын засаглалаас аль тохирох талаар ард нийтийн санал асуулгад оруулах саналтай байгаагаа Тамгын газрын дарга З.Энхболдоороо дамжуулж өнөөдөр /2019.09.09/ мэдэгдсэн.

Тэгвэл эл асуудлаар яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын бүлгээс Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан саналыг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.