Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэгсэхгүй болгожээ
2019 оны 9 сарын 12

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тэдэнд холбогдох хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч хэрэг удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хэрэгсэхгүй болгожээ.

Улсад их хэмжээний хохирол учруулсан, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, нийгэмд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болох магадлал өндөр байгааг АТГ-аас мэдээлж байна.

 

One thought on “Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэгсэхгүй болгожээ

  1. алимаа

    бузар амьтад. луйвар хийчихээд хүлээгээд сууж байтал хөөн хэлэлцэх хугацаа гэгч нь дуусч байгаа хэрэг үү. хөөн хэлэлцэх хугацааг уих-р хэлэлцэнэ гэсэн яагаад саатаад байгаа юм бэ. Мэнгэт саатуулаад байгаа нь үнэн болж таарав уу

Хариулт үлдээх

Your email address will not be published.