Л.Чинбат МҮБХ-ны албан ёсны тамга тэмдэгийг Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгчээ
2019 оны 9 сарын 19

Монголын Үндэсний бөхийн холбоо олон жилийн турш хагарал хуваагдалтай явж ирсэн.  Харин энэ байдалд цэг тавьж байгаагаа тус холбооны тэргүүн Л.Чинбат цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр “Цаашид бөхийн холбоог зангидаж явна гэж итгэж дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдэгийг хүлээлгэн  өглөө” гэжээ.  Ингэснээр дархан аварга Б.Бат-Эрдэнэ тус холбооны  албан ёсны тэргүүн болж,  МҮБХ нэг удирдлагын дор нэгдмэл байдлаар үйл ажиллагаагаа явуулах боложмтой болж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.