Сурагчид хэзээ сурах бичигтэйгээ золгох вэ
2019 оны 9 сарын 26
Сурагчид хэзээ сурах бичигтэйгээ золгох вэ
Хичээлийн шинэ жил эхлээд бүтэн сар боллоо. Өнөөдөр сурагчид сурах бичиггүй, гэрийн даалгавараа хийж чадахгүй, оройд даалгавараа хийнэ гээд интернэт ашиглаж гар утас шагайж гөлийж байгаа талаар эцэг эхчүүд шүүмжилж байна.

Салбар хариуцсан яам нь сургууль эхлэхээс өмнө сурах бичгээ хэвлүүлээд жин тан болгочихож болдоггүй юмуу. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт хүлээж харсаар байгаад өдийтэй золгожээ.

Уг нь бол сурагчдын сурах бичиг өнөөдөр гар дээр очиж, хичээл нь жигдэрсэн байх ёстой.

Гэтэл хаа сайгүй сурах бичгийн хомсдолтой байна. Сурагчдын 20-30 хувь нь сурах бичигтэй байгаа гэх. Зарим ангид бүр сурах бичиг алга байна.

Салбарын яамнаас тайлбарлахдаа “Санхүүжилтийн асуудлаас болж ном хэвлэх асуудал удааширч байгаа. Ирэх сар гэхэд хэвлэгдээд тараагдана” гэсэн юм.

Эндээс харахаар салбарын яам нь ном хэвлэх мөнгө байхгүй. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт орж ирэхийг хүлээж байна гэдэг юм байна.

Энийгээ эрт тооцоолж, шийдсэн бол. Зуны гурван сар амарч байхад энэ асуудлаа шийдэж болдоггүй юм болов уу. Аль өнгөрсөн дөрөв, тавдугаар сард Ё.Баатарбилэг сайд сурах бичиг хэвлэдэг компаниудтай уулзаж үүрэг чиглэл өгч байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл санхүүжилт гэх асуудлаар сураг бичиг хэвлэгдээгүй, хүлээлтийн байдалтай байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.