Ч.Хүрэлбаатар: 2020 онд 12.9 их наяд төгрөгийн орлогo олно гэж тооцсон
2019 оны 9 сарын 26

Сангийн яам Монгол Улсын 2020 оны төсвийг танилцуулж байна. 2020 оны төсвийн төсөлд:

  • нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.8 их наяд төгрөг
  • нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 13.9 их наяд төгрөг,
  • тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд буюу ДНБ-ний -5.1 хувь байхаар тооцоолжээ.

Монгол Улсын эдийн засгийн дотоод эрсдлийг дараах байдлаар тооцоолжээ.

Үүнд:

  • Саарал жагсаалт –Хөрөнгө оруулагчийн итгэл сулрах, зээлжих зэрэглэл буурах, гадаад төлбөр тооцооны зардал нэмэгдэх.
  • Түүхий эдийн үнэ ба эрэлт – Үнэ унах эрсдэл байгаа. АНУ, Хятадын худалдааны маргаан, эргээд технологийн салбарт бий болж байгаа нөхцөлүүд нь манай экспортын түүхий эдийн үнэ тодорхойгүй байдалд орох нөхцөлийг бүрдүүлэх тул эрсдэлд тооцсон.
  • Өвөлжилтийн нөхцөл – Наймдугаар сард хийсэн Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар ирэх өвөл хүндэрч болзошгүй
  • Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэр – Үүнийг шалгаад дуусч байгаа. Хэрэв банкуудын эх үүсвэрийг хуульд нийцүүлж өөрчилнө гэж үзвэл эргээд эдийн засагтаа ачаалал бий болгоно.

12.9 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцжээ. Үүний

  • 82.6%-ийг Татварын орлого
  • 7.7%-ийг Татварын бус орлого
  • 1.2%-ийг Тусламжийн орлого
  • 1.0%-ийг Тогтворжуулалтын сан
  • 7.6%-ийн Ирээдүйн өв сангаас олох орлого гэж төсөөлжээ.

13.8 их наяд төгрөгийн зарлагын зарцуулалт:

  •  56.2%-ийг цалин, тэтгэвэр, тэтгэмж татаас, зээлийн хүүгийн төлбөрт
  • 26.5% – Хөрөнгө оруулалт
  • 15.4% – Бараа, үйлчилгээний бусад зардал
  • 1.8% – Эргэж төлөгдөх зээл

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь -2,074.7 тэрбум төгрөг байгаагаас гадаад зээлийн ашиглалтын 1,296.3 тэрбум төгрөг нь эх үүсвэртэй алдагдал юм. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу төсвийн тогтворжуулалтын сангаас нийт 478.8 тэрбум төгрөгийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглахаар тусгасан. Монгол Улсын Засгийн газар 2020 онд алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоод бонд гаргахгүй.

2020 ОНД ТӨСВИЙН ОРЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

  • ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ хэрэгжүүлж эдийн засаг, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
  • ГААЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ хэрэгжүүлж дуусган гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, экспортын байгалийн баялгаас татварыг бүрэн хураана.
  • ГАЗРЫН ТӨЛБӨРИЙГ БҮРЭН ХУРААХ чиглэлээр газрын бүртгэлийг цахимжуулж, газрын төлбөрийн 40 хувийг сумдад хуваарилна.

УУЛ УУРХАЙН ГОЛЛОХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨЛӨВ:

Эрдэнэт үйлдвэрийн уурхайн гүн доошлох тусам баяжмалын хүдэр дэх металлын агууламж буурч байгаа, Оюу толгойн ил уурхайн баяжмалын гарц буурч байгаатай холбогдуулан зэсийн баяжмалын экспортын хэмжээ буурахаар төсөөлжээ.

  • Нийт төсвийн орлогыг 2019 оноос 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн тооцсон байна.
  • 2020 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57.2.4-т заасны дагуу төрийн үйлчилгээ (ТҮ)-ний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оноос шинээр олгож эхлэхтэй холбоотойгоор 142.7 тэрбум төгрөг
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ирэх онд 137.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
  • Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийн ДНБ-д харьцуулсан харьцаа 2020 онд 49.9 хувь, 2021 онд 44.1 хувь, 2022 онд 39.1 хувьд хүрнэ.
  • Түүнчлэн хар тамхитай тэмцэхэд 1.3 тэрбум төгрөгийг, УИХ, болон орон нутгийн сонгуульд 43 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгасан байна.

Эдийн засаг, бизнес хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын дараах бодлогын арга хэмжээг 2020 онд авч хэрэгжүүлэх аж. Тухайлбал, гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын -Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчигч тээвэр, ачаа тээвэр, ачаа тээврийн барилга байгууламж, ногоон байгууламжийн цогцолборуудыг ирэх онд барьж дуусгахаар төлөвлөжээ.

Боловсролын үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг зохистой түвшинд байлгах, зах зээлд эрэлттэй мэргэжлээр суралцах урам зорилгийг залууст өгөх зорилгоор мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчдад 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөгт хүргэх аж. 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, Үдийн цай хөтөлбөр болон дотуур байрны хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлэх юм байна.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, ирэх оноос тэтгэвэр авах боломж олгох. Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онуудад эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, олон жил царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах санхүүжилтийг нь төсвийн төсөлд тусгах бодлого баримталлаа гэдгийг Сангийн сайд тодотголоо.

Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт үүсгэхгүй байх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэлээ.

Эхчүүд тэтгэвэрт гарахад нийгмийн даатгал төлсөн хугацааг нь хүүхдийнх нь тоогоор үржүүлж бодно. Жишээ нь дөрвөн хүүхэдтэй эхэд зургаан жилийг нэмж тооцно.

Багш нарын дундаж цалин 1.5 сая болно.

Эрүүл шүд хөтөлбөрт 5.3 тэрбум төгрөг дахин зарцуулна.

2020 оны олимпийн наадамд 20 тэрбум төгрөг, хүүхдийн их наадамд 9.6 тэрбум төгрөг, Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг, УИХ-ын сонгуулийн зардалд 20 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуульд 10 тэрбум төгрөг, нийт 43 тэрбум төгрөг, Хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдэд 54 тэрбум төгрөг, Махны, улаан буудайн урамшуулал үргэлжилнэ.

Дарханы аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтад 15 тэрбум, Агаарын бохирдлыг бууруулахад 137 тэрбум төгрөг, Улсын авто замын санд 55 тэрбум, Харгиа цэвэрлэх байгууламжид 5 тэрбум, Хар тамхитай тэмцэх зорилгоор орон тоо, зардлыг нэмж 1.3 тэрбум, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх экологийн цагдаагийн албанд 4.8 тэрбум төгрөг тус тус зарцуулна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.