Монголын сагсан бөмбөгчид дэлхийн Гран прид анх удаа түрүүллээ
2019 оны 10 сарын 8

БНСУ-д сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн Гран-при тэмцээнд Монголын баг тэргүүллээ.

Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нараас бүрдсэн манай баг аваргын төлөөх тоглолтод “Пиран” багийг 13:10-аар хожсон байна. Энэ амжилтаараа тэд дэлхийн Гран при ангиллын тэмцээнд Монголоос төдийгүй Ази тивээс анх удаа түрүүлсэн тохиолдол болж түүхэн амжилтыг бичлээ.

Манай баг хагас шигшээд ОХУ-ын “Нева” багийг хожиж, шигшээд анх удаа шалгарсан бөгөөд тэд шөвгийн наймд Сербийн алдарт “Земун” багийг 17:16-гаар хожсон юм. “Улаанбаатар ММС Энержи” баг энэ хожлоороо “Токио-2020” олимпын эрх авах чухал оноог авч чадлаа. Энэ улирлын сүүлчийн Гран при тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор Д.Дэлгэрням шалгарсан байна.

Монголчууд FIBA 3х3 дэлхийн ГранПрид түрүүллээ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.