Хөгжлийн банкны асуудлаар “НВЦ” компанийн захирлыг саатууллаа
2019 оны 10 сарын 7

Хөгжлийн банкны хөрөнгөөс санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн  хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн эсэхийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа билээ.

Энэ шалгалтын хүрээнд тус банкнаас санхүүжүүлсэн “НВЦ” компанийн боловсруулсан бүтээн байгуулалтын төслийг шалгаж байгаа ба тус компанийн захирал Ц.Баатарбилэгийг Авлигатай тэмцэх газраас цагдан хорьсон гэх мэдээлэл байна.

Түүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулаад байсныг өнгөрөгч баасан гарагт /2019.10.04/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянаж 48 цаг саатуулахаар болжээ.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.