Ө.Энхтүвшин: Нүүрсээ түлэх, эсвэл өөр арга хэмжээ авах хэрэгтэй
2019 оны 10 сарын 8

Сайжруулсан шахмал түлшинд хордож нас барсан иргэдийн асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өглөө.

Тэрбээр “Яг зургаан хүн нас барсан. Урд шөнө 62 настай хүн бурхан болсон. Мэдээлэл өгч буй хүмүүс тоогоо жигдлэх шаардлагатай байна. Ямартай ч гурван лабораторийн дүгнэлт гарсан. Баталгаажуулах үүднээс ОХУ, Солонгос, БНХАУ-ын лаборатори руу шинжилгээ хийлгэхээр явуулсан. Энэ шинжилгээний хариуг хүлээж байна. Ер нь түлштэй холбоотой юу, үгүй юу гэдгийг мухарламаар байна. Түлштэй холбоогүй бол юунаас болоод байна вэ. Хүн нас бараад байна шүү дээ. Тэгэхээр асуудал байна. Тэр нь яг юу юм гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Хордсон айл өрхүүд дээр нь очоод түлшнээс нь дээж аваад шинжилгээ хийлгээд зуухыг нь шалгаж байна. 93 хороон дээр ажилчид өдөр, шөнөгүй ажиллаж байна. Барьцалдуулагч бодисыг Химийн хүрээнд шинжлүүлэхээр өгсөн. Бүхий л мэдээллийг тодорхой болгох шаардлагатай. Судалгааг хийсэн ч дутуу ажилласан байна. Бүх мэдээллийг бодитойгоор гаргах ёстой” гэв.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.