Хүүхдийн мөнгийг Төрийн сангаас шууд шилжүүлнэ
2019 оны 10 сарын 8

Нийгмийн хүрээнд хамгийн их хэл ам татладаг зүйлийн нэг бол яах аргагүй Хүүхдийн мөнгөний асуудал байдаг. Тэгвэл энэ асуудал төвөггүйхэн шийдэгдэхээр болжээ. Монголбанк, Азийн хөгжлийн банк хамтран бага дүнтэй төлбөрийн системийг бүрэн шинэчилснээр хүүхдийн мөнгийг олон шат дамжлага дамжуулахгүйгээр Төрийн сангаас тухайн хүүхдийн дансанд шууд шилжүүлэхээр болжээ. Ингэснээр арилжааны банкаар дамждаг шатыг алгасч, сар бүрийн 20-нд хүүхдийн дансанд мөнгө нь шууд шилжих болсон гэсэн үг юм. Энэ оны есөн сарын байдлаар нийт нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөг олгоод байгаа юм байна.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.