Хоёр сая дахь иргэний чацуутнуудыг эх барьсан эмч 3 сая дахь иргэний чацуутныг эх барьжээ
2015 оны 2 сарын 27

Өвөрхангай аймагт гурван сая дахь иргэний ойрын чацуутныг эх барьж авсан БОЭТ-ийн эх баригч С.Сумьяахүү, эх барих эмэгтэйчүүдийн эмч З.Мөнхбат, Ч.Таалай, эх баригч Ц.Чанцалням, Есөнзүйл сумын сум дундын эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч М.Уламдэлгэр, Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн эх баригч Д.Чанцалдулам, Хужирт сумын эрүүл мэндийн төвийн эх баригч О.Саранцэцэг нарт аймгийн ЭМГ-ын дарга Ч.Сэрчмаа баяр хүргэн, түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулах “БАТЛАМЖ” -ийг гардуулан өгчээ.

Дээрх батламжийг гардан авсан “хүйн ээж”-үүдийн дундаас эмч Ч.Таалай нь 1988 онд Монгол улсын 2 сая дахь иргэний үе чацуутныг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд эх барьж авч байсан бол 3 сая дахь иргэний үе чацуутан 2 нярайг БОЭТ-д эх барьж түүхэн үйл явдлын дахин гэрч болжээ. Эмч Ч.Таалай нь өдгөө эрүүл мэндийн салбарт хүүхэд нярайн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 30 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын АУ-ны магистр, клиникийн профессор хүүхдийн ахлах зэрэгтэй эмч хүн юм.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.