Бидний тухай

“Нийгмийн сайн сайхны төлөө” уриаг дэвшүүлэн ажиллаж буй “Och.mn” Иргэдийн цахим сайтын  хамт олон бид төр, иргэдийн гүүр болон улс төр, нийгмийн бүх салбарыхан, иргэдтэй хамтран ажиллаж, тэдний улс эх орныхоо хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө хийж бүтээж буй ажлуудыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.

Нийгэмд тулгамдаж буй олон асуудлууд шийдэл хүлээж байдаг. Энэ шийдлийн гарцыг олоход манай Иргэдийн цахим сайтын хамт олон түлхүү анхаарч, төр засаг, иргэдийн гүүр болон ажиллаж ирсэн.

Och.mn” Иргэдийн цахим сайт  улс төр, бизнес, төрийн болон ТББ-ууд, залуучууд, иргэдийн дуу хоолойг сонсож, нийгэмд шийдэл хүлээж байдаг олон асуудлуудын гарцыг Хөгжлийн гарц, Нийтлэлчдийн индэр, Чөлөөт индэр, Иргэдийн индэр, Залуучуудын индэр булангууддаа иргэд, олон нийтийн санаа бодлыг сонсож, тэдний гаргасан санал санаачлагыг нийтэлж ирсэн.

Бид улс төр, нийгмийн өдөр тутмын мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь үнэн зөв, тэнцвэртэй мэдээлнэ.

“Зочны индэр”  буландаа нийгэмд сайн үйлс дэлгэрүүлж байгаа хүмүүсийг урьж ярилцаж, тэдний нийгэмд хийж байгаа сайн үйлсийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.

Бид нийгмийн сайн үйлсээ улам дэлгэрүүлэн ажиллаж, иргэний, эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө манай Иргэдийн цахим сайтын хамт олон чин хүсэл, зорилготой ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

                                        Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.