Улсын хэмжээнд нийт 31,1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ
2015 оны 7 сарын 30

 2015-07-30-Уул уурхай

uurhai

Сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

–       ГАЗРЫН  ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА-

Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 9-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан. Газрын тосны тухай хуульд “Шатдаг занарын эрлийн үед өрөмдлөг хийж болно” гэж заасан боловч бусад уламжлаүт бус газрын тос тухайлбал, байгалийн битум, нүүрсний давхаргын метан хийн эрлийн үед өрөмдлөг хийж болох эсэхийг зохицуулалгүй орхигдуулсан байсан. Эрлийн ажил гүйцэтгэхэд тандан судалгаа буюу хүндийн хүч, соронзон болон чичирхийллийн судалгааны ажлыг хийдэг боловч эдгээраргууд нь уламжлалт бус газрын тосны нөөцийг тогтооход шаардлагатай мэдээллийг хангалттай өгдөггүй байна. Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас өмнө уламжлалт бус газрын тосны нөөцийн эдийн засгийн үр ашгийн тооцоо боловсруулах нөхцөл бүрдэх бөгөөд уламжлалт бус газрын тосны Засгийн газар болон аж ахуй нэгжид ногдох хувь хэмжээний талаар хэлэлцээ хийж, харилцан ашигтай нөхцөл тохирох боломж бүрджээ.

–       АШИГТ МАЛТМАЛЫН 404 ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БАЙНА-

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9 хувь буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүний Өргөдлөөр 13,4 хувь буюу 20.9 сая га, Сонгон шалгаруулалтаар 6.5 буюу 10.2 сая га талбайд зөвшөөрөл олгосон. Энэ оны 1-р сарын 26-ны өдрөөс эхлэн 23 удаа цахим хэлбэрээр 2235 дугаарыг олгосноос 1141 дугаар авсан аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэнээс Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн 404, Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 260, Зурагзүйн болон эрхзүйн шүүлтээр хянагдаж байгаа 29, Засаг даргаас хариу ирүүлсэн 780, зөвшөөрсөн 318, татгалзсан 462 байна. Нийт бүртгүүлсэн аж ахуй нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1018, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 48, Хятадын 17, Сингапур 9, Австрали 4, Канад 3, Люксенбургийн вант улс 3, бусад 12 аж ахуй нэгж байгаа аж.

Х.ИНДРА