Ашигт малтмалын газар компаниудыг луйвардлаа
2015 оны 8 сарын 24

     ӨНӨӨДӨР ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн олон арван компаниуд өглөөний 09:00 цагт зарлагдсан их сунгаанд хүч үзлээ. Гэвч Ашигт малтмалын газрын https://login.mram.gov.mn/index.php сайт гацаж сунгаанд бэлдэн хүлээж байсан олон компаниудад асар том хохирол учруулжээ. Оролцогч зарим компаниудын хэлж байгаагаар эхний 120 компаныг орж дуусах хүртэл нэвтрэх эрхийг хязгаарлаж байгаад анхнаасаа бэлдсэн компаниудаа оруулсан гэх хардлага байна. Учир нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн компани бүр энэхүү сунгаанд оролцохын тулд 780,000₮ төлж байгаа бөгөөд нийтдээ 3000 гаруй компани оролцсон гэнэ.

Энэхүү сунгаанд оролцож хохирсон компани, аж ахуй нэгжүүд гомдлоо манай редакцийн 9194-0700 утсанд яаралтай мэдэгдэнэ үү.

Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай мэдээллэх болно.

Эх сурвалж: www.TODAY.mn