Нийтийн тээврийн хувийн компаниуд ажил хаяжээ
2015 оны 8 сарын 27
2015-08-27- Мэдээ мэдээлэл
1
Нийтийн тээврийн үйлчилгээг хувиараа эрхлэгч 20 аж ахуйн нэгж өнөөдөр/VIII.27/-өөс эхлэн үйлчилгээндээ гарахгүй ажил хаяхаа мэдэгджээ. Тэд хэд хэдэн шаардлагыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нарт тавьж мэдэгдэл хүргүүлсэн гэнэ. Мэдэгдэлд “Нийтийн тээврийн удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлж эхлээд нэг сар болж байна. Төсөл хэрэгжүүлэх явцад нийслэлийн  зорчигч тээврийн үйлчилгээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн  нэгж байгууллагууд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хамтарсан албан мэдэгдлээр хүргүүлсэн боловч тодорхой шийдвэр гаргалгүй цаг хугацаа алдаж асуудал хариуцсан төрийн зарим албан тушаалтан,төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагууд  эсрэг байр суурь баримталж өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаагаас аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа ажиллагсдын хөдөлмөрийн эрх зөрчигдөж нийгмийн захиалгат үйлчилгээ хүндэрч байна” гэжээ.

Мөн нийтийн тээврийн шинэ бодлогоос шалтгаалан 1500 гаруй кондуктор ажлын байргүй болох эрсдэлд ороод байгааг шийдвэрлэх, хувийн хэвшлийг шахаж өмчийн ялгавар гаргаж байгаа Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Ц.Одонтунгалагийг огцруулахыг мөн шаарджээ.

Э.ЭНЭРЭЛ