“Алтайн хүдэр”-ийг шалгана
2015 оны 9 сарын 9

        Говь-Алтай аймгийн Цээл сумын Таян нуурын уурхайд төмрийн хүдэр олборлогч “Алтайн хүдэр” компанид оруулсан хөрөнгөө Европын сэргээн босголтын банк шалгахаар болжээ. Таян нуурын уурхайн үйл ажиллагаанаас болж байгаль орчин сүйдэж, нүүдлийн мал аж ахуйг эрхлэх боломжгүй болсон талаар уул, уурхайн ТББ-ын төлөөллүүд компанийн хөрөнгө оруулагч Европын сэргээн босголтын банкинд гомдол гаргаад байсан юм. Тэгвэл банкнаас гомдлын хариуг саяхан ирүүлжээ. Энэ талаар “Оюутолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл ярихдаа “Алтайн хүдэр”-т зээл олгох шийдвэр гаргахдаа банк өөрөө дотоод дүрэм журмаа зөрчсөн эсэх, буруу үйл ажиллагаатай компанид хөрөнгө оруулсан эсэхэд шалгалт оруулахаар болсноо мэдэгдсэн” гэлээ.

Э.ЭНЭРЭЛ