“Эрдэнэс Тавантолгой” тэг зогсолт хийгээд байна
2014 оны 3 сарын 28

TTTTTTTTTTTTДолоо хоног бүрийн пүрэв гарагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ерөнхий сайд-30 минут” уулзалт зохион байгуулдаг.

Өчигдөр болсон “30 минут”-ын үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлолтын явц ямар байгаа вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ яагаад буугаад байна, бид яаж зардлаа хэмнэж болох вэ гэдгийг ярьж байгаа. Нүүрсний үнэ буурсантай холбоотой бэрхшээл гарч байгаа нь үнэн. Гэхдээ “Тавантолгой”-н хувьд нүүрсний олборлолт хэвийн явж байгаа” хэмээсэн юм.

Ерөнхий сайдыг ийнхүү мэдэгдэж байхад буюу өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” тэг зогсолт хийсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тэг зогсолт үргэлжилж байгаа бөгөөд ямар ч нүүрсний борлуулалт хийгдэхгүй байгаа аж.

Х.ИНДРА