Хан-Уулын усан бассейн ажиллаж эхэллээ
2016 оны 4 сарын 10

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа 7 дугаар сургуулийн баруун талд байрлах “Хан-Уул Усан спорт сургалтын төв” нээгдлээ.

Тус төвийг Хан-Уул дүүргийн иргэдийн бие бялдарыг эрүүл чийрэг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд барилгын ажлыг “Азийн-Эрин” ХХК гүйцэтгэсэн байна.

Хан-Уул Усан спорт төв нь 18 хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар усан бассейн, фитнесс, саун гэсэн 3 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Усан бассейн нь 7*25м харьцаатай, 1,7-2м гүнтэй, 3 замтай цагт 16-18 хүн зэрэг хүлээн авах хүчин чадал бүхий стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан. Бассейны усыг 24 цагаар озон болон хлороор ариутгадаг. Фитнесс клуб  нь стандартын шаардлага хангасан орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, цагт 8-10 хүнд үйлчлэх хүчин чадалтай аж. Харин саун нь үйлчлүүлэгчдийн тав тухад нийцсэн душ болон амралт өрөөтэй цагт 1-4 хүн хүлээн авах боломжтой юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.