Э.Болор-Уянга: Сэтгэлд минь үргэлж дуу хөгжим, урлагийн ертөнц оршиж байдаг
2016 оны 4 сарын 20

Дуучин Э.Болор-Уянга “Энэ миний огторгуйд” шинэ цомгоо хэвлүүлэн гаргажээ. Арван дуутай энэхүү цомгийн зургаан дууг нь шинээр хийлгэсэн бол хуучны дөрвөн дуугаа амьд хөгжимтэй сэргээн дуулж шинээр аранжировк хийлгэсэн юм. Цомгийн зураг авалтын ерөнхий санааг дуучин Э.Болор-Уянга өөрөө гаргасан бөгөөд өөрийн дотоод ертөнцийг харуулахыг зорьсон гэдгээ хэллээ.

CD–ний арын нүүрэнд оруулсан нүцгэн зургийнхаа талаар “сэтгэлд минь үргэлж дуу хөгжим, урлагийн ертөнц байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Эхээс төрөхдөө л миний хүсэл мөрөөдөл хөгжим байсан гэдэг утгыг илэрхийлж байгаа юм” гэлээ.

Харин цомгоо “Энэ миний огторгуйд” дуугаараа нэрлэсэн учраа тэрээр “хүн болгонд зовлон, бэрхшээл, асуудал байдаг. Тэр болгоны эцэст хайр, дуу хөгжим байдаг юм шүү гэдгийг харуулахыг хүсч ингэж нэрлэсэн” гэв. Тэрбээр удахгүй цомгийн баярын тоглолтоо хийх юм байна.

Та дуучин Э.Болор-Уянгын дууг утасны дуудлагадаа тавихыг хүсвэл:

  • Мобикомын хэрэглэгч HiTONE кодыг 455 руу
  • Юнителийн хэрэглэгч Unimusic кодыг 1455 руу илгээгээрэй.
HiTONE код Unimusic код Контентийн нэр
032708 1123993 Сэтгэлийн толь
032707 1123992 Миний баяр
032575 1123643 Энэ миний огторгуйд
032726 1112162 Намар ганцаардал
032846 1124016 Хайрын үүлс
125223 1125223 Хайр ирлээ
125227 1125227 Учралын эгшиг
125225 1125225 Чамайгаа оллоо
032709 1121769 Намуун байгаль
032710 1121768 Зүрхэн чулуу

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.