МУГЖ Э.Амартүвшин тоглолт хийнэ
2016 оны 4 сарын 24

УДБЭТ-ын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх сарын 11-нд тоглолт хийнэ. Түүний тоглолтод тус театрын симфони найрал хөгчимчид болон найрал дуучид оролцохоос гадна Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салватори, төгөлдөр хуурч УДБЭТ-ын ерөнхий концертмейстер МУГЖ Б.Солонго нар оролцох юм байна. Одоогоор МУГЖ Э.Амартүвшин Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салваторитой хамтран Итали улсад тоглолттой байгаа бөгөөд эх орондоо ирэх сарын 5-нд ирэх гэнэ.

Тэрээр “BBC” агентлагаас зохион байгуулсан “Cardiff singer of the world” олон улсын уралдаанаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн. Мөн БНХАУ-ын Бээжин хотноо болж буй Плачидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаанд Бээжин хотын Дуурийн их театрт Плачидо Домингогийн удирдсан симфони найрал хөгжимтэй дуулж тэргүүн байрт шалгарсан эх орныхоо нэрийг дэлхийн дуурийн тайзнаа дуудуулж яваа нэгэн билээ.

Х.ОЧ-ГЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.