Ноён ууланд олборлолт явуулах “Сентерра Голд” ХХК-ийн лицензүүдийг цуцаллаа
2016 оны 5 сарын 20

4704717676f4c9c0883955e6fcc5d749db2509d7Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг.

Харин “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын дөрвөн лиценз нь хууль бус тул цуцалж өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, өмгөөлөгч Г.Батбаяр нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан.

Улмаар хариуцагчаар Ашигт малтмалын газрыг татсан. АМГ нь гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн газрыг татаад байгаа. Нэхэмжлэгч тал хүсэлт гаргасны дагуу Ноён ууланд болон Ашигт малтмалын газарт шүүхээс үзлэг хийсэн юм.

Өнөөдөр Ноён уулан дахь “Сентерра Гоулд” ХХК-ийн ашиглалтын 4 лицензийг хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхий шүүх хурал боллоо.

Тус шүүх хурлын шийдвэр иргэдийн талд гарч, Ноен уулаа ухахааргүй боллоо.

Э.ЭНЭРЭЛ