Оюутолгойн далд уурхайн эхний санхүүжилтийг шилжүүллээ
2016 оны 5 сарын 25

oyutolgoi

Оюутолгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн эхний хэсгийг мягмар гарагт Оюутолгой компани руу шилжүүлсэн тухай ойрын эх сурвалжууд мэдээллээ. Тухайлбал гол санхүүжүүлэгчдийн нэг болох Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк болон бусад ойрын эх сурвалжууд эхний ээлжийн мөнгө Нью-Йоркийн цагаар мягмар гарагт шилжсэн гэдгийг баталгаажууллаа. Санхүүжилт олгогдсоноор бүтээн байгуулалтад шаардлагатай бүхий л асуудал шийдэгдэж байна гэсэн үг юм. Хувь нийлүүлэгчдийн оны эхэнд өгч байсан мэдээллээр хоёр асуудал шийдэгдсэнээр бүтээн байгуулалт эхлэх байв. Үүнээс хувь нийлүүлэгчдийн ТУЗ гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг батлах шаардлагатай байсан бөгөөд энэхүү асуудал энэ сарын эхэнд шийдэгдэж “Rio Tinto”, “Turquiose Hill Resources” болон “Оюу Толгой”-ийн ТУЗ төлөвлөгөөг баталжээ.

Х.ОЧ-ЭРДЭНЭ