Оюу Толгойн гүний уурхайг Жэйкобс Инженеринг групп хариуцна
2016 оны 6 сарын 27

аoyutolgoi

Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт хариуцсан гэрээлэгч компаниар АНУ-ын Жэйкобс Инженеринг Группийг сонгон шалгаруулжээ. Жэйкобс Инженеринг групп нь Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани бөгөөд ирэх 5-7 жилд гүний уурхайн бүтээгдэхүүн, тоног, төхөөрөмж тээвэрлэлт, түүнтэй холбогдох гадаргын болон газрын гүний дэд бүтцийг хариуцан ажиллах аж.

”Оюу Толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес “Өнгөрсөн сард Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гарсны дараа энэхүү гэрээг байгуулж байгаа нь бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хэрэгжүүлэхэд чухал алхам болж байна. Жэйкобс Инженеринг группийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Стив Деметрюу Оюу Толгой, Монгол улс, цаашлаад олон улсын зэсийн салбарт чухал ач холбогдолтой энэхүү төсөлд оролцон, ажиллах болсноор бид их бахархаж байна.

Гүний уурхайн төсөл нь олон улсад хэрэгжиж буй хамгийн том уул уурхайн төслүүдийн нэг ба захиалагч компани болон Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах болсондоо туйлын их баяртай байна” хэмээн онцолсон байна. Үүнээс гадна далд уурхайн төслийн санхүүжилтийн дөрвөн тэрбум ам.долларыг Олон Улсын банк санхүүгийн байгууллагуудаас татсан  талаар  Туркиз Хилл Ресоурсес мэдээлэлдээ онцолжээ.

Х.ОЧ-ЭРДЭНЭ