“Эрдэнэс тавантолгой” 50 сая ам.долларын борлуулалт хийжээ
2014 оны 5 сарын 9

ttt“Эрдэнэс тавантолгой” ХХК энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1.3 сая тонн орчим нүүрс экспортод гаргажээ. Үүний үр дүнд 50 сая ам.долларын борлуулалт хийж чадсан гэх өөдрөг мэдээлэл байна.

Үүнийг өнгөрсөн оны эхний нэгдүгээр улиралтай харьцуулахад өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, өнгөрсөн оны эхний нэгдүгээр улиралд 100 мянган тонн нүүрсийг борлуулж байсан бол энэ жил эхний нэгдүгээр улиралд 1 сая тоннд хүргэсэн юм байна. Ийм хэмжээний борлуулалт хийснээр “Эрдэнэс тавантолгой” компанийн “Чалько” компанид төлөх өр цаг хугацаандаа төлөгдөж дуусах нөхцөл бүрдэж буй аж.

Онцлоход, эдийн засаг хүнд байгаа үед Тавантолгойн нүүрсний экспорт ийн сэргэсэн нь уул уурхайгаас орж ирэх татварын орлогод тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж таарна.

Х.ИНДРА