ЖДҮ-чдийг шүүх үү, сайдыг шүүх үү
2019 оны 11 сарын 18

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр  14.00 цагт  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд хийхээр товлосон. Одоо 14.25 цагийн байдлаар яллагдагч УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өмгөөлөгчийн хамтаар иржээ. Харин бусад 13 гишүүн буюу “ЖДҮ” сангаас зээл авсан нэр бүхий гишүүд ирэх эсэх, ирсэн ч ямар статустай оролцох нь одоогоор тодорхойгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын 13 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4, 22.5 дугаар зүйлийн “Хахууль авах, хахууль өгсөн” гэх заалтаар ялын дүгнэлт үйлдэн  шүүхэд шилжүүлээд байгаа юм.