Шүүгч С.Төмөрбатыг АНУ-д саатуулжээ
2019 оны 11 сарын 28

Ерөнхийлөгчийн зарлигаар эрхийг түдгэлзүүлсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбатийг АНУ-д саатуулсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.  Тодруулбал, АТГ-аас АНУ-ын хуулийн байгууллагууд руу хандсанаар С.Төмөрбатыг саатуулжээ.

Түүнийг удахгүй Монголд авч ирэхээр болжээ.  Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч хэмээн шалгаж байгаа юм.

Э.ЭНЭРЭЛ