“Үйлсийн сайхан Улаанбаатар” дуу дахин мэндэллээ
2019 оны 12 сарын 3

“…Уулсын дундаа Улаанбаатар минь
Үйлсийн сайхан жаргалын наран
гэж хүн бүрийн аялах дуртай ” Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг Ардын жүжигчин Д.Самбуу, охин С.Нинжингийн хамт шинэчлэн дуулжээ.

Ардын жүжигчин Д.Самбуу гуай өнөөгийн дуучдын өнгийг тодорхойлж яваа авъяаслаг, залуу дуучин охин С.Нинжинтэй хамтран ” Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг дуулж, дүрсжүүлж, шинэ өнгө төрхтэйгээр олны хүртээл болгож байгаад уншигч, сонсогчдынхоо өмнөөс баяр хүргэе.

Залуу уран бүтээлч С.Нинжин өөрийн авъяас чадварыг хөгжүүлж, цаашид олон уран бүтээл төрүүлж, үзэгч түмнийхээ сонорыг мялаахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Ингээд уран бүтээлчиддээ үндэсний урлагаа хөгжүүлэх их үйлсэд нь уншигчдынхаа өмнөөс амжилт хүсч, шинэ уран бүтээлийг хүргэж байна.

"Үйлсийн сайхан Улаанбаатар" Шүлэг : Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Дагвадорж Аялгуу: Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин, Д.Лувсаншарав Монгол улсын ардын жүжигчин Д.Самбуу Дуучин С.Нинжин Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн МҮОНРТ-н нэвтрүүлэгч Чулуунбат Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн. МҮОНРТ-н нэвтрүүлэгч Отгон Монгол улсын үндэсний урлагийн их театр Дүрс бичлэг: Face studioДуу бичлэг: Color music Эхлэл шүлгийг: яруу найрагч Н.Баянмөнх Анхны клипээ баярын нулимстай өлгийдөн аваад сууж байна. Аавтайгаа дуулах дэндүү том хувь заяа тохиолоо. Чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Хүлээн авна уу 🙏

Posted by Самбуу Нинжин on Monday, December 2, 2019