Л.Оюун-Эрдэнэ: ХЭДС-гаас зээл авсан гэх асуудлыг намын бүлгээр яриагүй
2019 оны 12 сарын 5

УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “ХЭДС-гаас зээл авсан асуудлыг хэвлэлүүд бичиж байна. АТГ энэ асуудлыг шалгаж байгаа гэж ойлгосон.

Албан ёсоор намын бүлэг, Засгийн газраар ярьсан асуудал одоохондоо байхгүй.  Намын бүлэг энэ асуудлыг нууж байгаа гэж яриад байна. Энэ худал мэдээлэл” хэмээн мэдэгдлээ.

Х.ОЧ