Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг цөлмөсөн УИХ-ын эмэгтэй гишүүд
2020 оны 3 сарын 15

Ажил орлогогүй хүмүүсийг дэмжих зориулалттай ХЭДС-аас цөлмөсөн хэрэгт шалгагдаж буй УИХ-ын эмэгтэй гишүүдтэй танилц.

1. М.Оюунчимэг “Сэрмүүн өнгө” гэх хэвлэл, хаяг, реклам бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 50 сая,”Эгшиглэн магнай” компанид 50 сая, “Хүрээ айл” төсөл хэрэгжүүлэхэд нь 40 сая төгрөгийг тендэрт оролцуулалгүйгээр шууд олгуулахад

2. Н.Оюундарь Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь “ Ээж оюу сайхан” компанид олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөг олгуулахад

3. Н.Амарзаяа Өмнөговь аймгийн “Амин хэлхээ байгаль сан”-д 123,9 сая төгрөг олгуулахад

4. А.Ундраа 1990 онд төрсөн Т.Жаргалсайхан гэх иргэнд “Хагас дамжуулалтын чип дизайн хөгжүүлэх ” төсөл нэрээр 100 сая төгрөгийн зээл олгуулахад

5. Б.Саранчимэг нь “Монгол сор хөгжил Олон улсын академи ” ТББ-ийг зөөлөн тоглоом, даавуун эдлэл хийлгэхээр 200 сая төгрөгийг тендэргүйгээр олгуулахад

6. Ц.Цогзолмаа Иргэн Б.Тамирт мал аж ахуйн ферм ажиллуулахад 150 сая төгрөгийн зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байна.

Дээрхи зээлүүд нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байхад олгогдсон. Зээлийг хариуцаж байсан ХХҮЕГ-ийн даргаар Б.Нямдавааг Н.Номтойбаяр томилуулсан. Хэргийн талаар Б.Нямдаваа: “Н.Номтойбаяр сайдын өгсөн жагсаалтын дагуу уг зээлүүдийг олгосон” хэмээн АТГ-т мэдүүлжээ.

Уг зээлийн зориулалт нь уг нь ажилгүйдлийг бууруулах зорилгоор орлогогүй , хөгжлийн бэрхшээлтэй, мал цөөтэй…. зэрэг хүмүүсийг хтөр халамжлах биш тэднийг өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулах, бичил аж ахуй эрхлэхэд нь гарааны бизнесийг нь дэмжих, цөөн малтай малчдыг малжуулах зориулалттай нэг иргэн, аж ахуйн нэгжид дээд тал нь 3-20 сая төгрөгөөр олгох зээл юм. /Халамжаас олгодог зээл/ Гэтэл манай УИХ-ын гишүүд 10 дахин нэмэгдүүлэн танил талдаа өгсөн байж болзошгүй хэрэгт шалгагдаж эхэлжээ. “Үндэсний шуудан” сонин дараагийн дугаартаа тус сангаас зээл авсан эрэгтэй гишүүд, сайд нарыг зарлах гэнэ.

Сэтгүүлч Б.Отгон

 Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин