АРХАНГАЙ: Эрдэнэбулган суманд 21 гэрэлт цамхаг байршуулав
2019 оны 12 сарын 18

Архангай аймгийн төвийн Эрдэнэбулган сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн долоон багийн гэр хорооллын дунд 12 метрийн өндөртэй, найман толгой гэрэлтүүлэгтэй, 21 ширхэг гэрэлт цамхгийг байршуулан, ашиглалтад орууллаа.

Гэрэлт цамхаг нь 200-300 метрийн орчны зайг бүрэн гэрэлтүүлж буй нь иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлж байгаа юм. Энэ ажлыг “Эсгэл”, “Эс Жи М” гэсэн хоёр компани нийт 113.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.