Тарваганы шагайн ач тус
2019 оны 12 сарын 24

Тарваганы шагайг 4 мөчинд хөл гарт зүүнэ. Хүүхэд, томгүй, эмэгтэй зүүн талд, эрэгтэй нь баруун талд, хүүхдийн толгой тархи доргих, гэмтэх, яс хугарах, бэртэх, гээд бас лусын хамгаалалт ч болгож хэрэглэдэг. Хүн л болсон хойно өвдөж гэмтэхгүй зүйл гэж юу байхав. Хэрэв зүүж байгаад чанга унах таван цул доргих, ханиад, бие хямрах, гүйлгэх, толгой хөдлөх, үед заавал авч байгаад биеийг эмчлэх домнох барьж засах үйл хийх учиртай биеийн байдлыг тэнцвэржүүлж тогтоож байгаад дараа нь дахин зүүнэ.

Жирэмсэн эмэгтэй зулбах тохиолдол их байдаг бол шагай зүүснээр хэзээ ч ураг алдахгүй. Тарвага өөрөө хээл ураг алддаггүй амьтан юм. Тиймээс шагайг нь зүүсэн эмс амьгүй хүүхэд тээх учиргүй. Төрөх дөхөөд зүүсэн шагайгаа 20 хоногийн өмнө авна мартаад илүү тээлт тээж цаг нь болоод төрөхгүй удааширч гэдсэндээ томорч балрахвий. Дээр үед сүүлийг нь дотуур өмдөндөө зүүдэг байсан нь лав учиртай ялгаагүй л дом байсан.

Төрөх дөхөөд зүүсэн шагайгаа 20 хоногийн өмнө авна мартаад илүү тээлт тээж цаг нь болоод төрөхгүй удааширч гэдсэндээ томрох балрах магадлалтайг сайн санаарай.

Монголын үрс маш олон болтугай эрүүл саруул энх тунх байг