Найрамдал цогцолбор хоёрдугаар улирлын захиалга авч эхэллээ
2020 оны 1 сарын 7

Засгийн газрын хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоног сунгах шийдвэр гарсантай холбогдуулан 42 жилийн түүхтэй хүүхдийн “гүрэнт улс” болох Найрамдал цогцолбор 2-р улирлын нэмэлт захиалгаа авч эхэллээ.

2-Р УЛИРЛЫН НЭМЭЛТ ЗАХИАЛГА

3-р ээлж : 2020 оны 01-р сарын 09 -12 –ныхооронд 3 хоног – 97,250 ₮

4-р ээлж : 2020 оны 01-р сарын 13 – 18-ны хооронд 5 хоног -155,250₮

Насны ангилал : 06-18 нас

Мөн оюутны тусгай хөтөлбөрт оюутан залуусыг хамруулна.

Байгалийн сайханд, цэвэр агаарт, хөгжилтэй сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдаж, амралтаа ая тухтай өнгөрөөхийг хүсвэл биднийг зориорой. Захиалгыг 01-р сарын 06-ны өдөр 16,00 цагаас www.nairamdal.mn сайтаар авна. Бүртгүүлсэн хүүхдүүд 01-р сарын 07,08,-ны өдрүүдэд Гэрбүл , хүүхэд залуучуудын хөгжлийн газрын № 104 тоотоос ирж захиалсан эрхийн бичгээ аваарай.

Ирэхдээ:
• Төрсний гэрчилгээ
• Төлбөрөө авч ирнэүү !

Хэрэв онлайнаар бүртгүүлэх боломжгүй бол 70496008 , 70496010 дугаарт бүртгүүлнэ үү.