Цахим орчныхон сонгуулийн өдрөөр “хүчээр” амраахаар хуульчилжээ
2020 оны 1 сарын 6

УИХ-ын Сонгуулийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор цахим орчинд ч байдал өөрчлөгдөх нь ээ. Учир нь УИХ-ын тухай сонгуулийн хуулийн 47.11-д “Харилцаа холбооны зохицуулах хороо нь цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно” гэж заажээ. Тиймээс энэ хуулийн заалттай холбоотойгоор цахим орчинд “амьдрагчид” хэд хоног амрах бололтой. Өөрөөр хэлбэл сонгуулийн өдрүүдэд Монгол улсын хэмжээнд Twitter болон Facebook-ийг хааж болохоор хуульчилжээ.