С.Жавхлан: “Сонгон сонгон нэг цадна, сонгууль дөхөхөөр нэг цадна”
2020 оны 1 сарын 9

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн С.Жавхлан: 

-Ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх гэж байгаа нь зөв. Жавхлангийн товчлуур дэмжсэн дээр гарна. Та бүхэн өнөөдөр биш  төрд гарсныхаа дараа шийдвэрлэсэн бол болох байлаа. Төрийн өндөр албан тушаалыг яаж Сонгуулийн хууль зөрчиж хийж болдгийг харуулж байна. Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбогдуулан “Сонгон сонгон нэг цадна, сонгууль дөхөхөөр нэг цадна” гэж зүйр үг нэмэгдэж байна. Та нар дараагаар нь ахмадуудыг сонгуульд битгий “чирээд” байгаарай хэмээв. Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Жавхлан гишүүн зөв үг хэллээ. Энэ бол цаг хугацааны хувьд давхцсанаас бус сонгууультай холбоотой. Буянтай ажил хэмээн хариулав.

Х.ОЧ