Их, дээд сургуулийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл амраахаар боллоо
2020 оны 1 сарын 26

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, коронавирусийн үед авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Энэ үер их дээд сургуулиуд болон МСҮТ-үүдийг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл хаах шийдвэр гаргалаа.

Мөн Хятадтай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт хийж, дэглэмийг өндөржүүлэх ажлыг 2020 оны энэ сарын 31-ний дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд даалгасан байна.