БНСУ-д коронавирусийн гурав дахь тохиолдол илрэв
2020 оны 1 сарын 26
БНСУ-д коронавирусийн гурав дахь тохиолдол илрэв

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн энэ сарын 26-ны 11.00 цагийн байдлаар гаргасан мэдээгээр тус улсад шинэ короновирусийн халдварын гуравдах тохиолдол илэрсэн болохыг албан ёсоор мэдэгдлээ. БНСУ-ын иргэн /55 настай, эрэгтэй/ БНХАУ-ын Үхань хотод оршин суудаг байсан бөгөөд энэ сарын 20-ны өдөр нутаг буцаж иржээ. Тэрбээр 22-ны өдрөөс эхлэн өндөр халуурч эхэлж, 25-ны өдөр Халдварт өвчин судлалын төвийн шуурхай мэдээллийн 1339 утсанд биеийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм байна. Түүнийг БНСУ-ын Гёнги мужийн Мёнжи их сургуулийн эмнэлэгт тусгаарлаж, анхан шатны үзлэгээр шинэ коронавирусийн халдвар болохыг тогтоожээ. Одоогийн байдлаар БНХАУ-аас БНСУ-д ирсэн өндөр халуунтай, ханиалгах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн 48 иргэнийг эмнэлгийн хяналтад байлгаж байгаагаас 47 иргэний шинэ коронавирусийн шинжилгээ сөрөг гарч, 1 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.

БНСУ-руу монголчууд олноороо зорчдог, мөн тус улсад 40 мянга гаруй Монгол иргэн оршин суудаг гэх мэдээлэл бий. Тиймээс тус улсад амьдарч байгаа монголчууд уг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх бүх л арга хэмжээг авах, мөн дээрх орон руу зорчихгүй байхыг албаныхан анхааруулж эхэллээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.