ӨМНӨГОВЬ: Шөнийн клуб, караокег хааж, урлаг, спортын арга хэмжээг хориглов
2020 оны 1 сарын 28

Өмнөговь аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.01.27/ хуралдаж, Улсын онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл сургууль, цэцэрлэгүүд болон олон нийтийн арга хэмжээнүүдийг улсын хэмжээнд хориглосонтой холбогдуулан аймгийн Засаг даргын албан даалгавар гаргалаа.

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх дараах үүрэг, чиглэлийг өгөв.

  • Урлаг соёл, спортын арга хэмжээнүүдийг цуцлах, хориглох
  • Хурал зөвлөгөөн, найр наадам, уралдаан тэмцээнүүдийг хийхгүй байх
  • Дугуйлан, секц, PC тоглоомын газрууд, мөсөн гулгуур, фитнес, спорт заалны үйл ажиллагааг зогсоох
  • Шөнийн клуб, бүжиг, караоке зэрэг олон хүн цуглуулсан арга хэмжээнүүдийг хориглох
  • ААН, албан байгууллагууд, худалдаа үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх
  • Эмийн сангууд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байх
  • Зөвхөн аймгийн Эрүүл мэндийн газраас өвчний талаар үнэн бодит мэдээллээр иргэдийг хангах
  • Хилийн боомтуудын үйл ажиллагааг хаах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэх, хил орчмын хяналт шалгалтыг сайжруулах
  • Эрүүл мэндийн газар болон Мэргэжлийн хяналтын газарт нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зориулж аймгийн ЗД-ын нөөц хөрөнгөөс зардал шийдвэрлэх
  • Төрийн байгууллагууд хуваарь хийж Албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор эргүүл хийх.