Монгол Улс гуравдугаар сарын 2-ныг хүртэл хилээ хаалаа
2020 оны 2 сарын 11

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын хилийг хэсэгчлэн хаах шийдвэр гаргалаа.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын/ Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.

Мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа. Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-хүртэл нэвтрүүлнэ. Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.

Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй” гэж мэдээллээ.

Х.ОЧ