Монгол Улс БНХАУ-д 200 мянган долларын буцалтгүй тусламж үзүүлнэ
2020 оны 1 сарын 31

Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг яг одоо Батлан хамгаалахын сайд Н.Энхболд УИХ-д танилцуулж байна.

Тэрбээр, танилцуулгынхаа эхэнд, БНХАУ-д Засгийн газар буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон тухай онцоллоо. Тодруулбал, “БНХАУ-д  коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор тус улсад буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Үүнийгээ дипломат шугамаар БНХАУ-ын талд мэдэгдэнэ. Хүнд хэцүү цаг үед нь бололцооныхоо хэрээр /200 мянган ам.долларын буцалтгүй тусламж/ тусламж үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэсэн юм.

Х.ОЧ