Н.Номтойбаярын өрөвдүүлэх тактик
2020 оны 2 сарын 5
Н.Номтойбаярын өрөвдүүлэх тактик

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Нэгэнт гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн учир УИХ-ын Тамгын  газраас Н.Номтойбаяр гишүүнийг өрөөгөө суллахыг сануулжээ. Н.Номтойбаярт хилийн хориг тавьж шалгаж эхэлсэн учир гэм буруутай, буруугүй эсэх нь шүүхээр тогтоогдох хүртэл гишүүн биш.

Иймээс Төрийн ордон дахь өрөөгөө суллах нь зүйн хэрэг. Гэтэл үүнийгээ өрөвдүүлэх тактик болгож сошиалаар нэг цацах нь хэр зохимжтой вэ?