Архангайн ИТХ-ын дарга өөртөө зориулж тогтоол гаргаж, цалингаа нэмжээ
2020 оны 2 сарын 11
Архангайн ИТХ-ын дарга өөртөө зориулж тогтоол гаргаж, цалингаа нэмжээ
Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр өөрийнхөө цалинг нэмэгдүүлэх тогтоол гаргаж, өөрөө гарын үсэг зуржээ.
Тэрээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол хэмээн гаргаж, өөрийнхөө үндсэн цалинг нэг сая 700 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Түүний энэхүү үйлдэл цахим орчинд шүүмжлэл дагуулж байна.