БНХАУ-тай хиллэдэг хилийн бүх боомтууд хаагдлаа
2020 оны 2 сарын 18

Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж маргаашнаас эхлэн БНХАУ-тай хиллэдэг хилээ хаахаар болжээ. Ингэснээр хуурай газрын болон агаарын хил хаагдаж төмөр зам, нислэгийн үйл ажиллагаа зогсох юм байна.

Засгийн газрын хэвлэлийн мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа. Маргаашнаас эхлэн БНХАУ руу нэвтэрдэг төмөр замын зорчигч тээвэр болон агаарын нислэг бүрэн зогсож байна. Засгийн газрын өмнөх шийдвэрийн дагуу өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 6000 монгол иргэн БНХАУ-аас эх орондоо ирсэн. Тэгэхээр маргаашнаас эхлээд “урд” хил бүрэн хаагдсан гэж хэлж болно. Хэрвээ Монгол улсын иргэдийн хувьд хүндэтгэх шалтгаан байвал захиалгат нислэг хийнэ.

ХХЕГ-ын дарга, генерал Ж.Бямбасүрэн:  Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан дараагийн шатны Засгийн газрын шийдвэр гарч байна.  Монгол, Хятадын хилийн Замын-Үүдийн төмөр замын авто боомт, Гашуун сухайт боомт болон агаарын замын Буянт-Ухаа боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа. Энэ сарын  нэгнээс эхлээд БНХАУ-ын иргэд болоод БНХАУ-аас дамжин ирж байгаа гадаадын иргэдийг нэвтрүүлээгүй. Харин зургааныг хүртэл монгол иргэлээ татаж авсан. Энэ ажлын хүрээнд 6000 иргэн эх орондоо ирсэн.  Үүнээс цааш монгол иргэд ирэх асуудлыг Гадаад хэргийн яам шийдвэрлэхээр болж байна. Өнөөдөр БНХАУ руу сүүлчийн нислэг хийгдэнэ” гэлээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.