Ухань хотоос монгол иргэдээ авчирсан Г.Баатарцогт даргатай нисэх баг бүрэлдэхүүнийг шагнажээ
2020 оны 3 сарын 4

 

Гэрэл зургийн эх сурвалж: МИАТ ТӨХК

COVID-19 халдварын голомт БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод хөл хорионд орсон монгол иргэдээ хоёрдугаар сарын 1-ний өдөр тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирсан билээ.

Ийнхүү төр засгийн шийдвэрийг иргэний зориг гарган амжилттай биелүүлсэн МИАТ ТӨХК-ийн Г.Баатарцогт даргатай нисэх баг бүрэлдэхүүнийг өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Г.Энх-Амгалан зам тээврийн салбарын шагналаар шагнаж урамшуулсан байна.

Тухайн үед Ухань хотод Монгол Улсаас 33 оюутан сурч байсан бөгөөд 31 нь эх орондоо ирэх хүсэлт гаргаад байсан юм. Энэ дагуу нэгдүгээр сарын 31-ний орой 23:00 цаг орчимд хөөрсөн МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор 31 оюутан, нэг хүүхэд буюу 32 монгол иргэнийг авчирч, ХӨСҮТ-д тусгаарлаж байв.

Нисэх баг бүрэлдэхүүн ч мөн зохих журмын дагуу 14 хоног тусгаарлагдсан билээ.

 

Эх сурвалж: МИАТ ТӨХК

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.