Т.Бадрал: Халдвар дуустал гадаадын нэг ч иргэн хүлээж авахгүй
2020 оны 3 сарын 20

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Нөхцөл байдал их хэцүү байдалд орж байна. Коронавирусийн халдвар 150 гаруй оронд бүртгэгдлээ. Европ тив голомт нь болчихлоо. Цар тахал маш хурдацтай тархаж байна. Бид цаашдаа олон онгоц хүлээж авахад төвөгтэй болж байна. Өнөөдрийн Берлин-Москвагийн онгоцоор ирсэн иргэдийг дунд тодорхой шинж тэмдэгтэй хүмүүс ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байна. Маш том эрсдэлүүд Европ талаасаа байгаа учир энэ цаг үеэс эхэлж, гадаадын нэг ч иргэн хүлээж авахгүй. Хэдий болтол хүлээж авахгүй байх вэ гэдэгт хугацаа хэлэх боломжгүй байна. Зөвхөн ОХУ-аас орж ирж байгаа хүнсний тээвэрлэлттэй холбоотой тээврийн жолооч нарыг оруулах асуудлыг ярьж байна. Цаашдаа иргэдээ бүгдийг нь хүлээн авах боломжгүй. Өнөөдрийн байдлаар гуравдахь онгоцоо хүлээж авна. Европт нөхцөл байдал маш хүнд байгааг сайн бодолцох хэрэгтэй. Мөн тусгаарлагдаад гарч байгаа иргэд төлбөрийн асуудлаа шийдээгүй, гэрийн хаягаар нь төлбөрийн нэхэмжлэнэ. Бид цаашид энэ асуудлыг хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх болно. Тиймээс өнөөдрийн дотор төлбөрөө төлөх үүргийг иргэддээ өгч байна. Иргэд ухамсартай хандахыг сануулж байна. Дараа дараагийн иргэдийг хүлээн авахад хүндрэл үүсч байна” гэв.

ШӨХТГ “Засгийн газраас өгсөн үүргийн дагуу коронавирусийн халдварын үеэр зохиомлоор үнэ өсгөх асуудалд анхаарал хандуулж ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт махны үнэ нэмсэн ААН-үүдэд хариуцлага тооцсон.  Тодруулбал, Имарт худалдааны төвийг 20 сая төгрөгөөр торгосон. Цаашдаа үндэслэлгүйгээр үнээ нэмсэн ААН-үүдийн мэдээллийг манай байгууллагад мэдэгдэж ажиллахыг иргэдээсээ хүсч байна. Тиймээс бид 105 үнэ төлбөргүй утсыг ажиллуулж байгаа. Энэ утсаар мэдээлэл өгч болно” гэлээ.

ЦЕГ “Коронавирусийн үеэр худал мэдээ тараасан, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл түгээсэн, хорио цээрийн дэглэм зөрчсөн гэх 43 гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн байна. Үүнээс цахим сүлжээнд илт худал мэдээлэл түгээсэн 17 мэдээлэл байна. Үүний 13-г нь ШӨХТГ-т шилжүүлсэн. Жишээ нь, Завхан аймагт нэр бүхий 9 хүн хоёрдугаар сарын 25-нд хурдан морины уралдаан зохиосон тул зөрчлийн тухай хуулийн дагуу 150, 150 мянган төгрөгөөр торгосон.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.