Ц.Элбэгдорж: “Нэн шаардлагатай иргэд” гэдэгт миний бие багтана гэж итгэе
2020 оны 3 сарын 15

Коронавирусийн тархалт, урдчилан сэргийлэхтэй холбоотойгоор Монгол улсын Засгийн газраас гадаад улсад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ яаралтай татаж авчрах ажил зохион байгуулхаар болсон билээ.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Засгийн газрын шийдвэртэй холбоотой твиттер хуудаснаа жиргэжээ.

Тэрээр “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. “Нэн шаардлагатай иргэд” гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” гэсэн байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.