Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр 249 иргэн эх орондоо ирлээ
2020 оны 3 сарын 18

 

Энэ сарын 19-ны 01.00 цагт буцаж ирэх уг нислэгээр 249 иргэн эх орондоо ирлээ. Иргэдийг ирсэн даруйд 14 хоног тусгаарлах тул угтан авах шаардлагагүй гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж буй юм. Мөн зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх аж.

Ташрамд дурдахад, энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас 244 иргэнээ татан авсан. Мөн энэ сарын 16-нд Берлин, Москвагаас 231, Токиогоос 256 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн юм.

Эх сурвалж: Монцамэ

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.