Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа
2020 оны 3 сарын 20

УОК өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар их дээд, сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Учир нь “Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж үзсэн учир ийнхүү сунгаад байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Дөрөвдүгээр сарын 30 пүрэв гариг таарч байна. Үүнээс хойш долоо хоног бүрийн бямба гаригт хичээллэнэ.  Бага ангийн сурагчид зургадугаар сарын 20-ны бямба гариг хүртэл, дунд ахлах ангийг зургадугаар сарын 13-ны бямба гариг дуустал хичээллүүлэх зохицуулалт хийлээ. Цэцэрлэгийн үйл ажиллагааг тавдугаар сарын 31-нд дуусгавар болгоно. Их дээд сургуулийн элсэгчдээс авах элсэлтийн Ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа долдугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долдугаар сарын 5-ны өдөр дуусгана. Элсэлтийг 7,8-ны өдрүүдэд зохион байгуулна. Их дээд сургуулийн хичээлийг зургадугаар сарын 15-н хүртэл үргэлжлээд хичээлийн жилийг найман сарын 15-ны даваа гаригт эхлүүлэхээр зохицууллаа. ЕБС-ийн багш нар ээлжийн амралт зургадугаар сарын 15-наас эхлээд наймдугаар сарын 24-ны даваа гаригт ажилд орно. Багш нарын амралтын 48 хоногт ямар нэг өөрчлөлт орохгүй зохицуулалт хийсэн” гэв.

УОК-ын гаргасан шийдвэрийг Засгийн газарт хүргүүлж, Засгийн газраас тогтоол гарч албажих аж.

Гэхдээ энэ нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн хугацаа дуусах хүртэл авч байгаа арга хэмжээ юм. Хэрвээ нөхцөл байдал амаргүй хэвээр байвал хугацааг дахин сунгахыг үгүйсгэх аргагүй хэмээн Шадар сайд онцоллоо.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.