Б.Ууганбаяр: OХУ-аас ирж тусгаарлагдсан оюутнууд хоолоо голж элдэв зүйл нэхэж байна
2020 оны 3 сарын 23

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр дараах зүйлүүдийг онцоллоо.

Баян-өлгий аймгийн халдвар хамгааллын үйл ажиллагаа одооноос жигдэрч байна. ОБЕГ, МХЕГ-аас газар дээр нь хүмүүс ажилласан. Хүндрэл, бэрхшээл байсан. Тухай бүрт нь цахим хурлаар мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгсөн. Халдвар өвчний үед ажиллах арга зүй, бүтэц зохион байгуулалт, ажлын хуваарь, байгууллага хоорондын ажлын уялдаа жигдэрч  эхэлж байна. Халдвар хамгааллын дэглэм гэдэг бол тоглоом биш. Хэн дуртай нь өөрийнхөө дураар байдаг зүйл биш юм.

Шадар сайдын ажлын албанаас Улаанбаатар хотод байгаа тусгаарлах байрнуудыг хөндлөнгөөс ажиглах ажлыг зохион байгуулж явуулна. Тусгаарлах байртай холбоотой асуудлууд гарч байгаа. Дээрх асуудлуудыг шийдэхээр ажиллаж байна. хэв журам сахиулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Сүүлийн үед ирж байгаа дийлэнх хүмүүс ОХУ-д сурч байгаа оюутнууд байгаа. Хоол, цайгаа голсон асуудлууд байгаа.  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад эдгээр оюутан залуусын ар гэр, эцэг эхчүүдэд хандаж “тусгаарлах байранд байхдаа мэргэжлийн байгууллагуудын тавьж байгаа шаардлагуудыг ягштал биелүүлээрэй” гэж үр хүүхдэдээ дамжуулж хэлээрэй гэдгийг уламжилъя.

Бид халдвар хамгааллын дэглэм, тусгаарлах байрны журмынхаа дагуу л ажиллаж байна.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.