2019 онд хамгийн өндөр ТАТВАР төлсөн компаниудыг зарлалаа
2020 оны 5 сарын 7

2019 онд хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгжийг Татварын ерөнхий газраас танилцууллаа.

2.6 их наяд төгрөгийн татвар төлсөн нь нийт төвлөрүүлсэн татварын 45.3 хувийг бүрдүүлж байна гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдэгдлээ.

Монголын татварын алба жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ удаад “Эрсдэлийн эсрэг хамтдаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

2019 онд улсад хамгийн өндөр татвар төлсөн шилдэг татвар төлөгчид

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  • “Эрдэнэс таван толгой”ХК
  • “Оюутолгой” ХХК
  • “Энержи ресурс”ХХК
  • “АПУ” ХК
  • “ХААН банк” ХХК
  • “Голомт” ХХК
  • “Тавантолгой” ХХК
  • “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК
  • “Монголын алт Мак” компани шалгарчээ.

 

Хамгийн их ашигтай ажилласан  аж ахуйн  нэгжүүд 

 

  • “Эрдэнэс таван толгой” ХК
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  • “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК
  • “Энержи ресурс”ХХК
  • “ХААН банк” зэрэг компаниуд шалгарчээ.

 

Тэдний төлсөн татвар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 51.8 хувийг бүрдүүлж байгаа аж.

Харин  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “ХААН банк” ХХК, “Номин тав трэйд”ХХК, “Говь” ХК, “Монголросцветмент”  ТӨҮГ, “Оюутолгой”, Төрийн банк, Голомт банк, “Энержи ресурс”ХХК,  “Монголын алт Мак” компани 42 000 иргэнийг ажлын байраар хангасан, шилдэг аж ахуйн нэгжээр шалгарчээ.