С.Жавхлан: Оюуны өмчийн хуулиар Увсад миний дууг сонсохыг хориглолоо
2020 оны 6 сарын 27

Увс аймагт АН-аас нэр дэвшиж, ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн, дуучин С.Жавхлан сонгуулийн маргаашнаас л нутгийнхандаа гомдсон сэтгэлээ илэрхийлж байгаа. Тэрбээр Увсад дахиж очихгүй гэдгээ хэлж, нутгийнхандаа өөрийнхөө дууг битгий сонсоорой гэж хатуурхсан.

Тэгвэл өөрийнхөө фэйсбүүк хуудсаар дамжуулж “Оюуны өмчийн хуулиар Увсад Жавхлангийн дууг дуулах хөгжмөөр тавихыг хориглолоо…” хэмээн мэдэгдлээ.