Наадмаар орон нутгийн зам хаахгүй
2020 оны 6 сарын 29

Баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэх замыг хааж,  Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн мэдээлэл иргэдийн дунд цацагдаад байгаа юм. Тэгвэл УОК-оос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаах, хөдөлгөөнийг хязгаарлах талаар ямар нэг шийдвэр гаргаагүй болохыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.